Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сан Франциско хотод монголын далбаа мандлаа

Монгол Улсын Үндэсний баярыг тохиолдуулан 2013 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сан Франциско хотын Захиргааны байранд манай улсын төрийн далбаа мандуулах ёслол болж уг ёслолд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын консул П.Баасанхүү, Зөвлөх Б.Гэрэлмаа, АНУ-ын Төрийн департаментийн Сан

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сан Франциско хотод монголын далбаа мандлаа
Сан Франциско хотод монголын далбаа мандлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндэсний баярыг тохиолдуулан 2013 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сан Франциско хотын Захиргааны байранд манай улсын төрийн далбаа мандуулах ёслол болж уг ёслолд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын консул П.Баасанхүү, Зөвлөх Б.Гэрэлмаа, АНУ-ын Төрийн департаментийн Сан Франциско дахь гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудыг хариуцсан Бүсийн захирал Патрисиа Г.Хаес, Сан Франциско хотын Захирагчийн Тамгын газрын Олон улсын худалдааны хэлтсийн Захирал Марк Чандлер, Ёслолын хэлтсийн Захирал Маттью Гүдо зэрэг Америкийн албаны хүмүүсээс гадна тус хотод амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Сан Франциско хотын Захирагчийн Тамгын газрын Олон улсын худалдааны хэлтсийн Захирал Марк Чандлер Консул П.Баасанхүүд Монгол, Америкийн найрамдал, Монгол өв соёлын өдрийг тэмдэглэн өнгөрөөх тухай Сан Франциско хотын Захирагч Эдвин Лигээс гаргасан тунхаглалыг гардуулав.

Хуваалцах