Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Сан Францискогийн нисэх буудалд онгоц осолджээ

Өнгөрсөн Бямба гаригт ”Asiana airline”-ны Бойнг 777 онгоц Сан Францискогийн нисэх буудал дээр газардах үеэрээ осолджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сан Францискогийн нисэх буудалд онгоц осолджээ
Сан Францискогийн нисэх буудалд онгоц осолджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн Бямба гаригт ”Asiana airline”-ны Бойнг 777 онгоц Сан Францискогийн нисэх буудал дээр газардах үеэрээ осолджээ. “Asiana airline” нь Солонгосын компани бөгөөд тус нислэгээр 300 гаруй зорчигч байсан мэдээ байна. Албаныхны мэдээлж байгаагаар 2 хүн амь үрэгдэж, 181 хүн гэмтсэн бөгөөд тэдний 22 нь амь насанд нь аюултай түвшинд байгаа тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Тус онгоцонд Хятадын 70 багш сурагч бүхий баг зуны аялалын хөтөлбөрт хамрагдан АНУ-ыг зорьж явжээ. Тэднээс Ванг Линжиа, Еэ Мингюан гэх хоёр эмэгтэй сурагч амь үрэгдсэн байна. Бусад гэмтсэн зорчигчдыг Сан Францискогийн төв эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэд 20-76 насныхан болоод 26 бага насны хүүхэд байсан гэнэ. Одоогийн байдлаар 19 хүн эмнэлэгт үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байна.

Түлхүүр үг:ongotsnii osol
Хуваалцах