Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Санал асуулга өнөөдөр дуусна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэж өчигдрөөс эхлэн иргэдээс санал авч эхэлсэн. Санал асуулгыг НЗДТГ-ын

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санал асуулга өнөөдөр дуусна
Санал асуулга өнөөдөр дуусна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэж өчигдрөөс эхлэн иргэдээс санал авч эхэлсэн. Санал асуулгыг НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудас болон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook /Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар, news.mn, gogo.mn, olloo.mn, medee.mn сайтууд болон “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан Мобикомын 100 мянган хэрэглэгчийн дунд мессежээр санал авч байна. Санал асуулга өнөөдрийг дуустал үргэлжилнэ. Өнөөдрийн 09 цагийн байдлаар 20 орчим мянган иргэд саналаа өгч 70 хувь нь хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлах нь зөв гэж үзжээ. “Хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахыг дэмжих үү” гэсэн санал асуулгад идэвхтэй оролцож өнөөдрийг дуустал цахим хуудас, мессежээр саналаа өгөөрэй гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах