Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Санал асуулга үргэлжилж байна

Тус дүүргийн санал асуулга долоон хороон дээр явагдаж байгаа бөгөөд 21:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санал асуулга үргэлжилж байна
Санал асуулга үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах санал асуулга өнөөдөр 7:00 цагаас эхэлсэн.

Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн санал өгч, ирц 2.5 хувьтай байна. Тус дүүргийн санал асуулга долоон хороон дээр явагдаж байгаа бөгөөд 21:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Налайхын иргэд Та бүхэн цахим үнэмлэхтэйгээ харьяа хороон дээрээ очиж, санал асуулгадаа идэвхитэй оролцоно уу.

Хуваалцах