Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Санал авах байранд ажиллах төрийн албан хаагчид сургалтад хамрагдлаа

Нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн сонгуулийн хороо болон 396 хэсэгт ажиллах сонгуулийн хорооны гишүүд, ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санал авах байранд ажиллах төрийн албан хаагчид сургалтад хамрагдлаа
Санал авах байранд ажиллах төрийн албан хаагчид сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн сонгуулийн хороо болон 396 хэсэгт ажиллах сонгуулийн хорооны гишүүд, ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчаар нийт 2772 төрийн албан хаагч энэ удаагийн сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцох ёстой. Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх боловсон хүчнээ мэргэшүүлэх зорилгоор тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн сургалтыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар төвийн 6 дүүргийн 2347 төрийн албан хаагчдыг сургалтад хамрууллаа. Харин Багахангай, Багануур, Налайх дүүргийн нийт 200 төрийн албан хаагчийн сургалтыг тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд тухайн дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Дүүргийн сонгуулийн хороодод эхний санхүүжилтийг олголоо гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Хуваалцах