Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Санал, гомдол гаргаагүй гэрчилгээг хүчингүй болгоно

Эдгээр байгууллагатай холбоотой санал хүсэлт, гомдлыг нийтэд зарласнаас хойш 6 сарын хугацаанд хүлээн авах ба энэ хугацаанд санал, гомдол ирүүлээгүй хуулийн этгээдийг татан буулгаж, улсын бүртгэлээс хасахыг УБЕГ-аас анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санал, гомдол гаргаагүй гэрчилгээг хүчингүй болгоно
Санал, гомдол гаргаагүй гэрчилгээг хүчингүй болгоно. Зураг: МҮОНРТ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-т “Санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох талаар нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн бүртгэх байгууллага хэвлэлээр нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш зургаан сарын дотор санал, гомдол гаргаагүй тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасны дагуу 6 ба түүнээс дээш улирал дараалан санхүүгийн тайланг гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэлээс хасахаар нийтэд мэдээлж байна. Эдгээр байгууллагатай холбоотой санал хүсэлт, гомдлыг нийтэд зарласнаас хойш 6 сарын хугацаанд хүлээн авах ба энэ хугацаанд санал, гомдол ирүүлээгүй хуулийн этгээдийг татан буулгаж, улсын бүртгэлээс хасахыг УБЕГ-аас анхааруулж байна.

Дараах хаягаар орж мэдээллээ шалгана уу:http://burtgel.gov.mn/ubeg2014

Хуваалцах