Санамж бичиг байгууллаа
“Эрүүл Зүрх-Эрүүл Монгол” хөтөлбөрийн удирдагч Т.Хулан, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нар “Эрүүл Зүрх-Эрүүл Монгол” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Мэдээллийн алба

Талууд “Эрүүл Зүрх-Эрүүл Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд артерийн даралт ихсэх өвчний менежментийг сайжруулах, иргэдийн дунд даралт ихсэлтийн эрсдэлт хүчин зүйл, түүний хүндрэлийн талаарх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэгч эмч, эмнэлгийн мэргэжилтнийг цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, зүрх судасны өвчний эрсдлийг тооцох, оношлох, эмчлэх, хянах талаар чадваржуулах, тусламж үйлчилгээний чанарын үнэлгээг хийж, тоон мэдээлэлд дүгнэлт өгч ажиллах ур чадварыг эзэмшүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн шаталсан сургалтыг зохион байгуулах зэрэг ажлаар хамтран ажиллана.

Эх сурвалж: Говьсүмбэр аймгийн ЗДТГ