Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Санчир хамгийн олон дагуултай гарагаар нэрлэгдлээ

АНУ-ын сансар судлаачид Санчир гарагийн 20 ширхэг дагуул сарыг шинээр илрүүлээд байгааг мэдэгдлээ. Ингэснээр Санчир гарагийн нийт дагуулын тоо 82 болж, хамгийн олон дагуултай гараг гэж нэрлэгдэж байна. Үүнээс өмнө Бархасбадь гараг хамгийн олон дагуултай гэж үздэг байсан юм. Тус гараг нь нийт 79 дагу

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санчир хамгийн олон дагуултай гарагаар нэрлэгдлээ
Санчир хамгийн олон дагуултай гарагаар нэрлэгдлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын сансар судлаачид Санчир гарагийн 20 ширхэг дагуул сарыг шинээр илрүүлээд байгааг мэдэгдлээ. Ингэснээр Санчир гарагийн нийт дагуулын тоо 82 болж, хамгийн олон дагуултай гараг гэж нэрлэгдэж байна. Үүнээс өмнө Бархасбадь гараг хамгийн олон дагуултай гэж үздэг байсан юм. Тус гараг нь нийт 79 дагуултай бол Санчир гарагийн дагуулын тоо ийнхүү илүү болоод байна. Америкийн эрдэмтэд Хавайд байрладаг Субару гэх телескопын тусламжтайгаар Санчир гарагийн шинэ дагуулуудыг илрүүлжээ.

Хоёр ч дагуул Санчирыг бүтэн тойроход 2 жилийг зарцуулдаг бол зарим дагуул гурван жил гаруй хугацааг зарцуулдаг байна. Субару гэх телескопоор 2004 болон 2007 оны хооронд цуглуулсан дата, мэдээллийг илүү дэвшилтэт аргаар задлан, судалж ийм үр дүнд хүрчээ.

Хуваалцах