Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Сандалтай, багтай" жагсаал эхлэх гэж байна

УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрсөн долоо хоногт "Монголын нэг өдөр 2014" тайван цуглаан зохион байгуулахаа мэдэгдсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сандалтай, багтай" жагсаал эхлэх гэж байна
"Сандалтай, багтай" жагсаал эхлэх гэж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрсөн долоо хоногт "Монголын нэг өдөр 2014" тайван цуглаан зохион байгуулахаа мэдэгдсэн.

"Монголын нэг өдөр 2014" сандалтай тайван цуглааныг УИХ-ын гишүүн Г.Уянгаас гадна "Гал үндэстэн" холбоо, Гамшгийн эсрэг үндэсний төв, "Урангүй Монгол" хөдөлгөөн, Шинэ эрин үе клуб, "Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн", "Ногоон цөм" ТББ, "Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе" хөдөлгөөн, "Нэгдмэл Монгол" ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа.

Өөрийн дуу хоолойгоо хүргэхийг хүсч байгаа хэдий ч ямар нэг дарамт шахалтаас эмээж буй бол маск эсвэл баг зүүж ирээд өөрийн үгээ хэлээрэй гэж уриалсан энэхүү жагсаал яг одоо эхлэх гэж байна.

Хуваалцах