Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Сандэй Плаза" худалдааны төвд гал гарчээ

Өчигдөр шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрладаг "Сандэй Плаза" худалдааны төвд гал гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сандэй Плаза" худалдааны төвд  гал гарчээ
"Сандэй Плаза" худалдааны төвд гал гарчээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр шөнө 22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрладаг "Сандэй Плаза" худалдааны төвд гал гарчээ. Тус төв долоон давхар бөгөөд энэхүү барилгын долдугаар давхраас эхэлсэн гал дээшээ дээвэр нэвтлэн дөл хаялан дүрэлзэж байв. Гал гарсан даруйд гал унтраах ангийнхан дуудлагаар ирж галыг унтраажээ. Галын нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатар "Тус худалдааны төвийн долоон давхрын цайны газрын хоёр хэсэгт гал гарч, улмаар дээврийн хэсэг рүү орж шатсан ажээ. Харин долоон давхраас доод давхрууд руу гал, ус, утаа ороогүй учраас ямар нэгэн хохирол учраагүй юм байна. Галыг бүрэн унтраасан бөгөөд маргааш Сандэй плаза хэвийн ажиллах боломжтой" хэмээн мэдэгдэл хийсэн байна. Гал гарсан шалтгааны тогтоохоор холбогдох байгууллагын шинжээчдийн бүрэлдхүүн ажиллаж байгаа аж. Түрээслэгчдийн ярьж байгаагаар, өчигдөр өдөр дээврийн хэсэгт хоёр хүн засварын ажил хийж байжээ. Гал гарсан тухай мэдээллийг гадуур нь явж байсан хөндлөнгийн хүн өгсөн байна. Тус төвийн хамгаалалтын албаныхан тухайн үед унтаж байсан талаар түрээслэгчид ярьж байв.

Түлхүүр үг:"Сандэй Плаза" худалдааны төв
Хуваалцах