Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан бүлэг Төвийн бүсийн аймгуудад ажиллаж байна

Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллаж, аймаг сумын засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж байна. Маргааш /2024.02.20/ өвөлжилт хаваржилт хүндэрсэн Төв аймгийн зарим сумдаар явж, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүнс, өвс тэжээл, шатахууны тусламж үзүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан бүлэг Төвийн бүсийн аймгуудад ажиллаж байна
Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан бүлэг Төвийн бүсийн аймгуудад ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллаж, аймаг сумын засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Өнөөдөр /2024.02.20/ өвөлжилт хаваржилт хүндэрсэн Төв аймгийн зарим сумдаар явж, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүнс, өвс тэжээл, шатахууны тусламж үзүүлнэ.Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг зэрэг сумдаар өвөлжилт нэн хүндэрч, зам даваа цасанд боогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд орж, малын хорогдол их байна.Төв аймгийн хэмжээнд зарим газраар цасны зузаан 15-30 см хүрч, 100 гаруй мянган мал хорогджээ.

Тус бүлгийн тухайд цаг алдахгүйн тулд нэг өдөр, нэг цагийн өмнө ч болтугай тусламж хүргэхээр бүлгээ хоёр хэсэг болгон хуваагдан явахаар зохион байгуулалтад оржээ.Эх сурвалж: УОК

Хуваалцах