Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Майкл Клечески Сайд Ч.Хүрэлбаатарт Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон, Сангийн сайдаар улиран томилогдсонд баяр хүргэхийн ялдамд хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, цаашид баримтлах бодлого чиглэлийн тухай товч танилцуулж, КОВИД-19 цар тахлын улмаас эдийн засагт тулгарч буй хүндрэлийг бууруулах, арилгахад Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар ярилцлаа.

Эх сурвалж: Сангийн яам

Хуваалцах