Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-тай цахим уулзалт хийлээ

Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны группын 2020 оны жилийн уулзалт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Сангийн сайд тэргүүтэй Сангийн яамны удирдлагууд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-тай цахим уулзалт хийлээ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-тай цахим уулзалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны группын 2020 оны жилийн уулзалт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Сангийн сайд тэргүүтэй Сангийн яамны удирдлагууд ОУВС-гийн Дэд захирал М.Фүрүсаватай хоёр талын цахим уулзалт хийв.

Уулзалтад Монголбанкны удирдлагууд, ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ж.Готтлиб болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус уулзалтаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, Коронавируст цар тахлын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай болон 2021 оны эдийн засгийн төлөв байдлын талаар товч танилцуулав.

Түүнчлэн цаашид Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хэрхэн хамтарч ажиллах боломжуудын талаар хоёр тал санал солилцов.

Эх сурвалж: Сангийн яам

Хуваалцах