Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сангийн яам болон харьяа байгууллагын алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

Хандивыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болон бусад төлөөлөл гардуулан өгсөн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сангийн яам болон харьяа байгууллагын алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Сангийн яам болон харьяа байгууллагын алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа. Зураг: МҮОНРТ

Зудын гамшигт нэрвэгдэж, хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа малчдад туслах хандивын аянд Сангийн яам болон харьяа байгууллагууд нэгдэж, нэг өдрийн цалин буюу нийт 138.730.918 төгрөгийг өнөөдөр УОК-т хүлээлгэн өглөө.

Хандивыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болон бусад төлөөлөл гардуулан өгсөн юм.

Энэ үеэр сүүлийн долоо хоногийн хугацаанд өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 4222 малчин өрхөд түлээ түлш, 6766 айлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, 2010 өрхөд хоол хүнсний тусламж, 62722 өрхөд өвс, 69866 өрхөд малын тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байгаа талаарх мэдээллийг УОК-ын Шуурхай штабаас танилцууллаа.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах