“Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам”-ыг баталлаа
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр мэдээлэх үүрэгтэй этгээдийн хамрах хүрээг өргөжүүлсэнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 онд баталсан
Мэдээллийн алба

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр мэдээлэх үүрэгтэй этгээдийн хамрах хүрээг өргөжүүлсэнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 онд баталсан “Санхүүгийн мэдээллийн албанд банкнаас мэдээлэл ирүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн А-326 дугаартай тушаалаар “Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам”-ыг баталлаа.
Энэ журмыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Мэдээлэх үүрэгтэй этгээдээс мөн хуулийн 7 дугаар зүйл, 9 дүгээр зүйлд заасан гүйлгээний талаарх мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд цахимаар мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөнө.
Журамтай энд дарж танилцана уу.
Эх сурвалж: Монголбанк


















