Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Санхүүгийн зохицуулах хороо Дэлхийн банктай хамтран ажиллаж байна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзан, Хороотой хамтран хэрэгжүүлж буй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санхүүгийн зохицуулах хороо Дэлхийн банктай хамтран ажиллаж байна
Санхүүгийн зохицуулах хороо Дэлхийн банктай хамтран ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзан, Хороотой хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлын бэхжүүлэх төсөл”-ийн явц болон цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

Түүнчлэн Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

Уулзалтад СЗХ-ны ГХХАГ-ын дарга В.Энхбаатар, ХШЗГ-ын дарга Б.Долгорсүрэн, Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай нар оролцов гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах