Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллав

Санхүүгийн зохицуулах хороо, Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газартай хамтран “Санхүүгийн зах зээл” өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгт Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллав
Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллав. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хороо, Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газартай хамтран “Санхүүгийн зах зээл” өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгт Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны болон даатгалын компани, даатгалын зуучлалын үйлчилгээ эрхэлдэг арилжааны банкууд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэлээ. Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ард иргэдэд нээлттэй үйлчлэв.

Энэ үеэр Хорооны ажлын хэсгийнхэн, зохицуулалтын байгууллагын ажилтнууд, санхүүгийн зах зээлд оролцогчид, иргэдэд зориулан сургалт, уулзалтыг хийж, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцав. Мөн олон нийтэд хувьцаагаа нээлттэй, нэмж гарган, амжилттай ажиллаж буй “Хөвсгөл Алтандуулга” хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хөвсгөл аймагт СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн тэргүүтэй ажлын хэсэг ажиллав гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах