Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Санхүүгийн зохицуулах хорооны даргаар З.Нарантуяаг томиллоо

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар З.Нарантуяаг томиллоо
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар З.Нарантуяаг томиллоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны даргад УИХ-ын дарга нэр дэвшүүлнэ хэмээн заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд өнөөдрийн чуулганы хуралдаанаар З.Нарантуяа гишүүдийн олонхийн санал авч Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдлоо.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Ж.Цэдэнрагчаа, Д.Ганбат, Э.Батболд, Х.Бум-Эрдэнэ нарыг томилохыг гишүүдийн олонх дэмжиж баталлаа. Ингэснээр хуучин дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Б.Батбаяр нарыг ажлаас чөлөөлөх тогтоолын төсөл дэмжигдэж байгаа юм.

Хуваалцах