Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны эхний хуралдаан өнөөдөр болж нийт 17 асуудлыг хэлэлцлээ. Тус хуралдаанаар хоёр компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны эхний хуралдаан өнөөдөр болж нийт 17 асуудлыг хэлэлцлээ. Тус хуралдаанаар хоёр компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэсний зэрэгцээ нэг компанид даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хоёр иргэнд актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохоор боллоо.

Мөн банк бус санхүүгийн гурван байгууллагад итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр болон нэмж олгохоор шийдвэрлэв. Түүнчлэн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 5 компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах