Санхүүжилтийн эрхийг шилжүүллээ
Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн санхүүжилтийн гүйцэтгэл, үр дүнг тооцож, батлагдсан төсвийн хуваарийн дагуу санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн 2014 оны төсөвт үртсэн шахмал түлшний үйлдвэрлэлд зориулан батлагдсан 441 127 600 /дөрвөн зуун дөчин нэгэн сая нэг зуун хорин долоон мянга зургаан зуун/ төгрөгийг үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл, үр дүнг үндэслэн “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт хянаж, олгохыг нийслэлийн Агаарын чанарын албанд зөвшөөрөв. Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн санхүүжилтийн гүйцэтгэл, үр дүнг тооцож, батлагдсан төсвийн хуваарийн дагуу санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.


















