Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Санхүүжилтийн түр горимыг цуцлалаа

Нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горимыг цуцлах тухай” А/399 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн иргэдийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санхүүжилтийн түр горимыг цуцлалаа
Санхүүжилтийн түр горимыг цуцлалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горимыг цуцлах тухай” А/399 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 1/47 дугаар тогтоолоор дүүргийн 2015 оны төсвийг хэлэлцэн баталсан тул Налайх дүүрэгт тогтоосон санхүүжилтийн түр горимыг цуцлалаа.

Налайх дүүрэгт 2015 оны нэгдүгээр сараас 2015 оны гуравдугаар сарын санхүүгийн дэмжлэгийн дутуу олгогдсон 464 525 400 төгрөгийг нөхөн олгохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгов. Цаашид дүүргийн төсвийг хуулийн хугацаанд өргөн мэдүүлж, батлуулж ажиллахыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болголоо.

Хуваалцах