Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотод болж байна

Өнөөдөр төлөөлөгчид НИТХ-ын дарга Д.Баттулга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нартай уулзаж хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотод болж байна
Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотод болж байна. Зураг: МҮОНРТ

Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотод энэ сарын 24-29-нд болж байна. Соёлын өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод Санкт-Петербург хотын Соёлын хорооны нэгдүгээр орлогч А.Н.Воронко тэргүүтэй урлаг, соёлын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр төлөөлөгчид НИТХ-ын дарга Д.Баттулга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нартай уулзаж хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн Санкт-Петербург хотын соёлын өдрүүдийн хүрээнд түүхэн ховор сонин зургуудыг багтаасан Төв Азийн экспедицийн 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн “Нүүдэлчин Монголчуудын ном- Цаг хугацаа орон зай дахь аялал” нэртэй сонирхолтой үзмэрүүдийн нээлт болно. Түүнчлэн Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт Санкт-Петербургийн Опера хөгжмийн театрын тоглолт болох юм байна.

Хуваалцах