Санкт-Петербург-Севастополь чиглэлийн зорчигч тээврийн анхны галт тэрэг Крымийн гүүрийг гаталлаа
Санкт-Петербург-Севастополь чиглэлийн зорчигч тээврийн анхны галт тэрэг Крымийн гүүрээр Керчийн хоолойг гаталж, өнөөдөр эцсийн зогсоол болох Севастополь хотноо ирлээ гэж “РИА Новости” агентлаг мэдээллээ.
Мэдээллийн алба

Санкт-Петербург-Севастополь чиглэлийн зорчигч тээврийн анхны галт тэрэг Крымийн гүүрээр Керчийн хоолойг гаталж, өчигдөр эцсийн зогсоол болох Севастополь хотноо ирлээ гэж “РИАНовости” агентлаг мэдээллээ.

Оросын төрийн тэргүүн Владимир Путин өнгөрөгч даваа гарагт Крымийн гүүрийн төмөр замын хөдөлгөөнийг албан ёсоор нээсэн билээ. Тэрбээр энэ үеэрээ КерчээсТаманийн чиглэлд галт тэргээр явж үзээд, дараа нь Санкт-Петербургийн вокзалаас Москвагийн вокзалаас дайран Крымийг чиглэх зорчигч тээврийн анхны галт тэрэгний хөдөлгөөнийг нээх команд өгсөн байна.
Зорчигч тээврийн галт тэрэг өнгөрсөн шөнө анх удаа Крымийн гүүрний төмөр замын хэсгээр гарсан юм. Ингээд өнөө өглөө Симферопольд ирэхэд Крымийн тэргүүн Сергей Аксенев, Севастополийн амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч Михаил Развожаев нар эцсийн өртөө хүртэл сууж явжээ.
“Таврия” нэртэй энэ галт тэрэг Санкт-Петербургээс Севастополь хүртэл 2741 километр замыг 43,5 цагийн хугацаанд туулсан юм.


















