Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Санкт-Петербургийн зүрхнээс-Азийн зүрхэнд” үзэсгэлэн нээгдлээ

ОХУ-ын Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Санкт-Петербургийн зүрхнээс-Азийн зүрхэнд” үзэсгэлэн нээгдлээ
“Санкт-Петербургийн зүрхнээс-Азийн зүрхэнд” үзэсгэлэн нээгдлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр Монголын Үндэсний Түүхийн музейд “Санкт-Петербургийн зүрхнээс-Азийн зүрхэнд”, “Нүүдэлчин Монголчуудын ном-Цаг хугацаа орон зай дахь аялал” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнг Монгол судлал болон Дорно дахины судлалын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан аялагч, зураач, эрдэмтэн Николай Рерихийн гэр бүлийн музейн хүрээлэнгээс толилуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд түүний 90 жилийн өмнө Монгол Улсад ирж, судалгааны ажил явуулж байсан үеийн гэрэл зургууд болон гэр бүлийн музейн цуглуулга, ховор хэвлэлүүд багтсан байна.

Мөн Төв Азийн экспедицийн Монголд байх хугацаанд болон түүнээс хойших монголчуудтай холбоотой архивын түүхэн баримтууд, Н.К.Рерихийн хувийн эд зүйлсийг энэхүү үзэсгэлэнгээс харж болно. Үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах