Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Санкт-Петербургт барилгын 350 гаруй ажилчин хоолны хордлогонд оржээ

ОХУ-ын Санкт-Петербург хотын хамгийн том нисэх онгоцны буудал болох “Пулково”-гийн шинэ терминалийг барьж буй барилгын 350 гаруй ажилчин хоолны хордлогонд орж, эмнэлэгт хүргэгдсэн талаар “РИА Новости” мэдээллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санкт-Петербургт барилгын 350 гаруй ажилчин хоолны хордлогонд оржээ
Санкт-Петербургт барилгын 350 гаруй ажилчин хоолны хордлогонд оржээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Санкт-Петербург хотын хамгийн том нисэх онгоцны буудал болох “Пулково”-гийн шинэ терминалийг барьж буй барилгын 350 гаруй ажилчин хоолны хордлогонд орж, эмнэлэгт хүргэгдсэн талаар “РИА Новости” мэдээллээ. Тус улсын Дотоодын хэргийн яамны мэдээлснээр, тэдний 25-ынх нь биеийн байдал ноцтой хүнд байгаа аж. Одоогоор яг юунаас хордлого авсан нь тодорхойгүй байгаа ч тахианы махнаас болсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

Хуваалцах