Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сансар руу илгээмж явууллаа

Манай дэлхийг тойрон эргэж байгаа Олон улсын сансрын станц руу илгээсэн Оросын Прогресс-52 ачаа тээврийн сансрын хөлөг тус станц дээр амжилттай залгагдсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сансар руу илгээмж явууллаа
Сансар руу илгээмж явууллаа. Зураг: МҮОНРТ

Манай дэлхийг тойрон эргэж байгаа Олон улсын сансрын станц руу илгээсэн Оросын Прогресс-52 ачаа тээврийн сансрын хөлөг тус станц дээр амжилттай залгагдсан байна. Хөлөг өчигдөр Казакстан дахь Байконур буудлаас сансарт хөөрснөөс хойш 6 цагийн дараа ийнхүү үүргээ амжилттай биелүүллээ. Ачаа тээврийн хөлөгт экспедицын 36 гишүүнд илгээсэн хоол хүнс, ус агаар бүхий хүчил төрөгчтэй баллон, түлш, зарим тоног төхөөрөмжүүд станцад хүргэгдсэн тухай НАСА, АНУ-ын сансар судлалын агентлагаас мэдээлсэн байна. Ачаан дунд тус багийн нэг гишүүн болох Италийн сансрын нисгэгч Лука Пармитаногийн дуулганд ус орсон байсныг засварлах багаж хэрэгсэл байгаа юм байна. Сансар огторгуйд байгаа атал яагаад ийнхүү дуулганд ус нэвтэрсэн нь одоогоор тодорхойгүй байна. Магадгүй хөргөх системийн доголдлоос болсон байж болзошгүй гэж НАСА-гийн шинжээчид хэлж байна. Сансрын багийн гишүүдийн дунд Оросын нисгэгч Павел Виноградов, Александр Мисуркин болон НАСА агентлагийн төлөөлөгч Кристофер Кэссиди, Карен Найберг , түүнчлэн Европын сансрын агентлагийн нисгэгч Луки Пармитано нар байгаа юм. Тэр дунд Оросын нисгэгч Павел Виноградов хамгийн ахмад сансрын нисгэгч болж байгаа аж.

Түлхүүр үг:nasa
Хуваалцах