Сансарт ажилладаг кофены машиныг туршина
Олон улсын сансрын станц ирэх 11 дүгээр сар гэхэд түүхэндээ анх удаа кофены машин ашиглах гэж байна.
Мэдээллийн алба

Олон улсын сансрын станц ирэх 11 дүгээр сар гэхэд түүхэндээ анх удаа кофены машин ашиглах гэж байна.
Одон орон судлаачид өнөөг хүртэл жингүйдлийн орчинд кофе найруулах боломжгүй учир нунтагласан бүтээгдэхүүнийг хэрэглэж иржээ.
Тэгвэл Италийн Сансрын агентлаг, кофе үйлдвэрлэгч “Argotec” компанийн хамтын бүтээл “ISSpresso” чанагч нь одон орончдод сайхан боломж олгосон байна.
200 кг жинтэй кофе чанагч машиныг Италийн эмэгтэй одон оронч Саманда Кристофетти эх дэлхийгээс 400 километрийн алсад ажиллуулж үзэхээр болжээ.


















