Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сансрын ариун цэврийн өрөөний технологийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Олон улсын Сансарын “НАСА” агентлаг сансрын ариун цэврийн өрөөний технологийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж ялагчаа тодруулсан байна. Энэхүү тэмцээнд Агаарын цэргийн хүчний хурандаа,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сансрын ариун цэврийн өрөөний технологийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Сансрын ариун цэврийн өрөөний технологийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Олон улсын Сансарын “НАСА” агентлаг сансрын ариун цэврийн өрөөний технологийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж ялагчаа тодруулсан байна. Энэхүү тэмцээнд Агаарын цэргийн хүчний хурандаа, Цэргийн эмч Тетчер Кэрдон өөрийн бүтээлээрээ нэгдүгээр байрыг эзэлжээ. 30 мянган америк долларын шагналын сантай энэхүү тэмцээнд нийтдээ 20 гаруй мянган иргэд хамрагдсан байна. Тэд сансрын нөхцөлд ажиллах боломжтой 5000 төрлийн ариун цэврийн өрөөний шийдлийн санааг гаргажээ.

"НАСА-аас тавьж байгаа шаардлагын дагуу бол тус ариун цэврийн өрөө сэлгэлт, цэвэрлэгээ хийхгүйгээр 144 цаг буюу 6 өдрийн турш ашиглагдах боломжтой байх ёстой гэж заажээ. Мөн бохирын асуудлыг бүрэн, аюулгүй байхаар тусгасан байна. Тэмцээний ялагчаар шалгарсан Агаарын цэргийн хүчний хурандаа, Цэргийн эмч Тетчер Кэрдон энэхүү тэмцээнд түрүүлснээр 15 мянган америк доллараар шагнуулсан юм. Тэрээр энгийн барилгын материалын дэлгүүрээс материал авч бүтээлээ хийсэн байна. Тетчар мэс засалч хүн учраас мэргэжлээ ашиглан, шинэ санаагаа бодож олжээ. Энэ нь жижиг нүхээр дамжин хийх орчин үеийн мэс заслын арга юм.

Өөрөөр хэлбэл, сансрын нисгэгчийн хувцасны ар талд жижиг нүх гаргаж, түүгээрээ дамжуулан ялгадсыг шингээх зориулалттай материал хийн, буцааж гаргах юм байна. Тэгвэл хоёр болон гуравдугаар байрыг тус бүрт нь 10 болон 5 мянган америк долларын мөнгөн шагналаар шагнасан байна. Тэд мөн л энэ аргатай төстэй аргыг хэрэглэжээ. Энэхүү тэмцээнд ийм их хэмжээний оролцогчид бүтээлээ ирүүлнэ гэж “НАСА”-гийн зүгээс огт бодоогүй гэдгээ шагнал гардуулах үеэрээ онцлон хэлж байлаа. Одоогийн байдлаар тэмцээнд тэргүүлсэн оролцогчдын бүтээлийг сайжруулах ажил хэрэгжиж байгаа гэж “НАСА”-гаас мэдээлж байна. Бүтээлүүд бэлэн болмогц олон нийтэд бүтээлүүдийг тодорхой танилцуулах юм.

Хуваалцах