Сансрын дамжуулагчтай гурван хөхөө Африкт хүрчээ
Судлаач, мэргэжилтнүүд өнгөрсөн зургаадугаар сард Хэнтий аймгийн Хурахын хөндийд таван эгэл хөхөө шувуу барьж, сансрын дамжуулагч зүүлгэсэн.
Мэдээллийн алба

Судлаач, мэргэжилтнүүд өнгөрсөн зургаадугаар сард Хэнтий аймгийн Хурахын хөндийд таван эгэл хөхөө шувуу барьж, сансрын дамжуулагч зүүлгэсэн. Тэгвэл дээрх шувууны гурав нь нүүдлээ амжилттай үргэлжлүүлж, Африк тивд хүрсэн байна.
Тодруулбал, “Баян” хэмээн нэрлэсэн хөхөө шувуу Малави, “Онон” Танзанид, “Намжаа” Кени улсад хүрсэн аж.
Сонирхуулахад, Монголоос ниссэн эгэл хөхөө шувууд одоогийн байдлаар арав гаруй орныг дайран нүүдлээ үргэлжлүүлж байна.


















