Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сансрын хогийг лазераар цэвэрлэнэ

Австралийн их сургуулийн судалгааны баг лазерын туяа ашиглан дэлхийгээс сансрын хогийг цэвэрлэх боломжийг судлаж байна гэж Британийн “The Independent” сонинд мэдээлжээ. Судалгааны баг сансрын хогийг лазерын хэт улаан туяагаар буудаж устгах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд уг ажилд зориулан тус улсын

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сансрын хогийг лазераар цэвэрлэнэ
Сансрын хогийг лазераар цэвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Австралийн их сургуулийн судалгааны баг лазерын туяа ашиглан дэлхийгээс сансрын хогийг цэвэрлэх боломжийг судалж байна гэж Британийн “The Independent” сонинд мэдээлжээ.

Судалгааны баг сансрын хогийг лазерын хэт улаан туяагаар буудаж устгах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд уг ажилд зориулан тус улсын Засгийн газраас 20 сая доллар гаргаж өгсөн байна.

Мөн судалгааны баг төрийн бус байгууллагуудаас 40 сая долларын хөрөнгө оруулалт авч судалгааны төв байгуулах бөгөөд эхний ээлжинд сансрын жижиг хогийг устгаж турших төлөвлөгөөтэй байна.

Хэрэв тэдний ажил төлөвлөгөө ёсоор хэрэгжвэл ирэх арван жилийн дотор сансрын 30 мянган хогийн тодорхой хэсгийг цэвэрлэж чадна гэж тооцоолж байгаа аж.

Хуваалцах