Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

“Сансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажилагааг өргөтгөхөд чиглэсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
“Сансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажилагааг өргөтгөхөд чиглэсэн 750 мянган ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн нөхцөл бүхий “Сансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 2020 оны сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Төслийг 2020 оны 8 дугаар сарын 1-ээс 31-ний өдрүүдэд хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг http://www.intersputnik.com/development-program/ холбоосоор эсхүл investprog@intersputnik.com хаягаар хандан авах боломжтой гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Хуваалцах