Сант суманд тогтоосон хөл хориог маргааш цуцлана
Өнөөдөр ЭМЯ-аас мэдээлэл хийж, тус суманд тогтоосон хориог маргааш цуцлахаар болсноо дуулгасан юм.
Мэдээллийн алба

Энэ сарын 10-нд Өвөрхангай аймгийн Сант суманд 15 настай С.Мягмарсүрэн тарваганы давсаг залгиснаас болж, залгиур хоолойн тарваган тахал өвчин туссантай холбогдуулан тус газарт хөл хорио тогтоогоод байсан билээ. Харин өнөөдөр ЭМЯ-аас мэдээлэл хийж, тус суманд тогтоосон хориог маргааш цуцлахаар болсноо дуулгасан юм. Тарваган тахал өвчнөөр өвдөж, эмнэлэгт хүргэгдсэн хүүгийн бие сайжирсан бөгөөд түүний ээж, аав болоод өвчний голомттой бүсэд байсан 62 иргэнийг үзлэгт хамруулахад өвчний шинж тэмдэг илрээгүй ажээ.
Мэргэжлийн байгууллагын өгч буй мэдээллээр 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байдаг аж. Энэ жилийн тухайд, тарваган тахлын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна.


















