Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Санта нар уралдлаа

Зул сарын баяр ойртох тусам дэлхийн улс орнууд гудамж тайлбайгаа гэрлэн чимэглэлээр гоёж, олон нийтийн дунд баярын уур амьсгалыг хөглөх олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санта нар уралдлаа
Санта нар уралдлаа. Зураг: МҮОНРТ

Зул сарын баяр ойртох тусам дэлхийн улс орнууд гудамж тайлбайгаа гэрлэн чимэглэлээр гоёж, олон нийтийн дунд баярын уур амьсгалыг хөглөх олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Тухайлбал Перу улсад л гэхэд хэдэн зуун Санта өвгөн хамгийн өндөрлөг цэг буюу Анийн Хуанкаёо оргил өөд уралджээ.

Хуанкаёо оргил нь Мантаро хөндийгээс эх авч, 3271 метрийн өндөрлөгт оршдог юм.

Санта өвөө нарын энэ тэмцээнтэй зэрэгцэн хатагтай санта Клаусууд ч нийслэл хотод 1 километрийн зайнд гүйлтийн тэмцээнд оролцжээ.

Гэхдээ энэ тэмцээнд оролцогчид заавал Сантагийн хувцас өмссөн байх гэсэн ганцхан шаардлага тавигдсан юм.

Тав дахь жилдээ зохион байгуулагдсан баярын уур амьсгалыг хөглөх энэ тэмцээн уралдааны үеэр ялалт байгуулсан Санта өвгөн болон Санта хатагтай нарт тусгай мөнгөн шагнал урамшуулал олгосны дээр хамгийн гоёмсог хувцастай өвлийн өвгөнийг тодруулжээ.

Хуваалцах