Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ

Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-өөс зохион байгуулдаг элсний наадам үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-өөс зохион байгуулдаг Элсний VI наадам үргэлжилж байна.

Элсний наадамд 14 спортын 62 багц медалийн төлөө Азийн 45 улсын 1,790 тамирчин өрсөлдөнө. Зохион байгуулагч БНХАУ-ын баг 170 тамирчинтай оролцох бол Тайланд 175, Филиппин 101, Хонконг 84, Шри Ланк 77 тамирчин хүч сорино.

Харин манай улсаас найман спортын төрөлд 51 тамирчин оролцож байгаа.

Элсний VI наадмын Бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүч сорьсон Багануур дүүрэг, Монголын хөнгөн атлетикийн холбооны тамирчин, ОУХМ Б.Дулмаа 12м 90см амжилтаар 6 дугаар байрт шалгарчээ.

Хуваалцах