Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

"САНЬЯА-2026": Э.Шинэ-Од акуатлоны төрөлд өрсөлдлөө

Монголын багийн хамгийн залуу тамирчин, 16 настай Э.Шинэ-Од Азийн элсний наадмын акуатлоны хувийн төрөлд амжилттай уралдаж, тэмцээнээ дуусгалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"САНЬЯА-2026": Э.Шинэ-Од акуатлоны төрөлд өрсөлдлөө
"САНЬЯА-2026": Э.Шинэ-Од акуатлоны төрөлд өрсөлдлөө. Зураг: МҮОНРТ

Монголын багийн хамгийн залуу тамирчин, 16 настай Э.Шинэ-Од Азийн элсний наадмын акуатлоны хувийн төрөлд амжилттай уралдаж, тэмцээнээ дуусгалаа. Тэрээр залуу тамирчны хувьд тивийн хэмжээний томоохон наадамд хурд хүчээ сорьж, замын турш тогтвортой уралдсаар 44:13 цагийн үзүүлэлтээр барианд орсон байна.

Энэхүү амжилт нь өсвөрийн тамирчны хувьд олон улсын туршлага хуримтлуулах, цаашид ур чадвараа ахиулах томоохон алхам болж байна. Өнөөдөр Монголын баг тамирчдаас жюү жицү, элсний волейбол, гандболын баг тамирчид хэсгийн шат болон тэмцээнээ үргэлжлүүлэх хуваарьтай байна.

Фото: Ч.Ганбат

Хуваалцах