Саппоро төвийн уулзвараас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ
Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлана.
Мэдээллийн алба


Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, Баянгол дүүргийн 30-р хорооны нутаг дэвсгэр Ард Аюушийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг хийнэ.Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлана.Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.


















