Саппорогийн буудал дээр зарим чиглэлийн автобус зогсохгүй
“Саппоро”-ийн тойргийг гэрлэн дохиотой уулзвар болгон өөрчилсөнтэй холбогдуулан зорчигчдын аюулгүй зорчих эрхийг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, ачааллыг бууруулах зорилгоор зарим чиглэлийн нийтийн тээврийн зогсоолд өөрчлөлт орлоо.
Мэдээллийн алба

“Саппоро”-ийн тойргийг гэрлэн дохиотой уулзвар болгон өөрчилсөнтэй холбогдуулан зорчигчдын аюулгүй зорчих эрхийг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, ачааллыг бууруулах зорилгоор зарим чиглэлийн нийтийн тээврийн зогсоолд өөрчлөлт орлоо. Нийслэлийн Тээврийн газрын даргын А/92 тушаалаар зорчигч тээврийн М31, М31/б/, М36, М44, М46 туслах шугамын ТШ8, ТШ19, ТШ22, ТШ25, ТШ39, ТШ41, ТШ44 чиглэлүүд цаашид Саппорогийн зогсоол дээр зогсолгүй уулзвараас зүүн гар тийш эргэн 3-р эмнэлэгийн баруун талын зогсоол дээр зогсож зорчигчдод үйлчлэх юм байна.


















