Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сар бүр тогтмол хөхөө шалгаж хэвшээрэй

Хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойноос хэвийн бус шүүрэл (цус, идээ) ялгарч байгаа эсэхийг шалгана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар бүр тогтмол хөхөө шалгаж хэвшээрэй
Сар бүр тогтмол хөхөө шалгаж хэвшээрэй. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн аравдугаар сарыг "Хөхний хорт хавдартай тэмцэх сар" болгон зарласан.

Хавдар судлалын үндэсний төвийн 2023 оны тайлангаар 7244 хорт хавдрын шинэ өвчлөл оношлогдсоноос 344 тохиолдол нь хөхний хорт хавдар байсан ба нийт оношлогдсон хавдрын 6 дугаарт, эмэгтэйчүүдэд оношлогдож байгаа хорт хавдрын 4 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

Хөхний хорт хавдрыг

- эрт илрүүлж

- эрт оношилж

- эрт эмчилж даван туулъя.

Сарын тэмдэг дууссанаас хойш 7 хоногийн дараа (цэвэршсэн бол сарын аль нэг өдрийг сонгон) сар бүр тогтмол хөхөө шалгаж хэвшээрэй.

1. Бүсэлхий хүртлээ нүцгэлээд толины өмнө зогсоод биеэ суллан 2 хөхийг ажиглана.

2. Хоёр гараа дээш доош хөдөлгөж эгц урд, баруун, зүүн тал, баруун хажуу, зүүн хажуу талаас нь анхааралтай ажиглана.

3. Хурууны өндгөөр хөхний толгойноос эхлэн тойрог байдлаар хөхийг тэмтрэх

4. Хурууны өндгөөр хөхний толгойноос гадагш чиглэлтэй цацраг байдлаар тэмтрэх

5. Гарын алгаар хөхийг дээрээс доош, доороос дээш чиглэлд шулуун шугамаар тэмтрэх

Анхаарах зүйлс: Баруун, зүүн хөхөнд хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойноос хэвийн бус шүүрэл (цус, идээ) ялгарч байгаа эсэхийг шалгана.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Хуваалцах