Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Сар бүрийн 3 - цусаа бэлэглэх өдөр"-ийг тэмдэглэж байна

Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/ сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, сайн дурынхантай хамтран уламжлалт хэлбэрээр тасралтгүй зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сар бүрийн 3 - цусаа бэлэглэх өдөр"-ийг тэмдэглэж байна
"Сар бүрийн 3 - цусаа бэлэглэх өдөр"-ийг тэмдэглэж байна. Зураг: МҮОНРТ

Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/ сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, сайн дурынхантай хамтран уламжлалт хэлбэрээр тасралтгүй зохион байгуулж байна.

Энэ удаагийн цусаа бэлэглэх өдрийг Монголын ууган их, дээд сургуулиудын нэг МУБИС болон МУБИС-ийн дэргэдэх Залуучуудын Улаан загалмай клуб, МУЗН-тэй хамтран тэмдэглэж байна.

Энэхүү өдрийн хүрээнд “Бахархал 10” тэмдгээр донор Ш.Доржсүрэн, “Бахархал 20” тэмдгээр донор Л.Ариунзаяа, “Бахархал 30” тэмдгээр донор Б.Мөнх-Оргил, “Бахархал 40” тэмдгээр донор Ж.Бадамгарав, “Бахархал 50” тэмдгээр донор Ц.Сонинхангай нарыг тус тус шагнаж алдаршууллаа.

Хүмүүнлэгийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, бусдын эрүүл мэндийн төлөө цусаа бэлэглэсэн нийт оюутан, багш нарт зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Эх сурвалж: ЦССҮТ

Хуваалцах