Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа эрхэм уншигч, сонсогч, үзэгч монголчууд та бүхэнд золгон ирж буй XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жилийн өлзий хутаг оршсон ерөөл бэлгээр дүүрэн өдрүүдийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Мэдээллийн алба

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа эрхэм уншигч, сонсогч, үзэгч монголчууд та бүхэнд золгон ирж буй XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жилийн өлзий хутаг оршсон ерөөл бэлгээр дүүрэн өдрүүдийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улирч буй усан могой жилд эрхэм уншигч та бүхний мэдээллийн талбар болж ажилласан олон нийтийн цахим хуудас MNB.MN сайтын редакцийн хамт олон бид үйл явдлын мэдээ мэдээлэл, дэлхийн сонин хачныг цаг алдалгүйгээр уншигч олны хүртээл болгохоор хичээн ажиллаа. Өнгөрч буй Могой жилдээ уншигч та бидний хамтын итгэл зүтгэл бүхэн халуун туршлагаар зузаарч, ирээдүйгээ цоо шинээр төсөөлөх, хийх урам зориг оргилсон жил байв.
MNB.MN цахим хуудас нь энэхүү богинохон хугацаанд уншигч олны байнга орж унших дуртай мэдээллийн талбар болж чадсан юм. Бид та бүхэнд өдөр тутмын мэдээ мэдээллийг хүргэхээс гадна МҮОНРТ-ын авъяаслаг, ажилсаг хамт олны бүтээж туурвисан уран бүтээлүүдийг цахим хэлбэрээр хүргэж байна. Цаашид ч олон нийтийн мэдээллийн цахим талбар болсон манай сайтын мэдээллийн цар хүрээ улам өргөжин тэлсээр ч байх болно.
Цаг нартай уралдан байж MNB.MN сайтад зочлон тухалдаг уншигч, сонсогч, үзэгч та бүхэндээ хотол олноороо эрүүл энх, аз хийморьтой, амьдрал ахуй нь тэгш дүүрэн байхын өлзий билэгтэй ерөөлийг мэндийн цэнхэр хадагтай өргөж байна.
Эрхэм уншигч та дүүрэн жаргалтай, түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.


















