Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сар шинээр ахмадуудад өгөх Ерөнхийлөгчийн бэлгэнд юу багтсан бэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн сар шинийн баяраар Ахмад настны нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу 100 болон түүнээс дээш нас зооглосон өндөр настай ахмад буурлуудад бэлэг хүргүүлдэг уламжлалтай.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинээр ахмадуудад өгөх Ерөнхийлөгчийн бэлгэнд юу багтсан бэ
Сар шинээр ахмадуудад өгөх Ерөнхийлөгчийн бэлгэнд юу багтсан бэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн сар шинийн баяраар Ахмад настны нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу 100 болон түүнээс дээш нас зооглосон өндөр настай ахмад буурлуудад бэлэг хүргүүлдэг уламжлалтай.

Өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгчийн тэрхүү ахмад настнуудад хүргүүлдэг бэлгийг шүүмжилсэн яриа нилээдгүй гарч байсан ч Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсны тайлбарыг хийж байсан юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн гарын бэлгэнд 9-ийн тоог бэлгэдэж есөн төрлийн зүйл багтаадаг. Үүнд нь Ерөнхийлөгчийн мэндчилгээ, алд цэнхэр хадаг, цаг тооны бичиг, “Алтан говь” шоколад, цагаан идээний дээж ааруул, ёотон, савлагаатай ногоон цай, цэвэр хонины ноосон дээлийн даавуу багтдаг юм.

Ерөнхийлөгчийн 2015 оны сар шинийн баяраар ахмадуудад хүргүүлсэн бэлэг

Энэ жилийн тухайд мөн л өнгөрсөн жилийнхтэй ижил үндэсний үйлдвэрийн зүйлүүд багтсан бэлгийг бэлджээ.

Хуваалцах