Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сар шинээр нэмэлт галт тэрэг гаргана

Тодруулбал, галт тэрэг урьдын цагийн хуваарь ёсоор явах боловч нэг удаагийн аялалд гаргадаг вагоны тоогоо нэмэгдүүлж байгаа ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинээр нэмэлт галт тэрэг гаргана
Сар шинээр нэмэлт галт тэрэг гаргана. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс нэмэлт галт тэрэг явуулахаар болжээ. Тодруулбал, галт тэрэг урьдын цагийн хуваарь ёсоор явах боловч нэг удаагийн аялалд гаргадаг вагоны тоогоо нэмэгдүүлж байгаа ажээ.

Хоёрдугаар сарын 18 буюу морь жилийн битүүний өдрөөс эхлэн бүх чиглэлд нийтийн 17 вагон, унтлагын болон тасалгаат вагон тус бүр долоог явуулахаар төлөвлөжээ. Энэ нь энгийн өдрүүдийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм байна.

Хуваалцах