Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ үргэлжилж байна

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ үргэлжилж байна
Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ дагуу нийслэлийн дүүргүүд зохион байгуулалтад орж, нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, гэр хороолол, иргэд, аж ахуйн нэгж байгууллага цэвэрлэгээнд нэгдэн оролцож байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагыг цэвэрлэгээг идэвхжүүлэхээр нийслэлийн Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г жил бүр зохион байгуулдаг.

Хуваалцах