Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сар шинийн баяр угтсан замын хөдөлгөөний зохицуулалт хийгдэнэ

Жил жилийн сар шинийн баярын өмнөх өдрүүдэд энгийн өдрүүдээс ч илүүтэйгээр хөдөө орон нутгаас ирж, буцаж байгаа тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, 30 гаруй мянгад хүрдэг гэсэн албан бус тоо бий.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийн баяр угтсан замын хөдөлгөөний зохицуулалт хийгдэнэ
Сар шинийн баяр угтсан замын хөдөлгөөний зохицуулалт хийгдэнэ. Зураг: МҮОНРТ

Жил жилийн сар шинийн баярын өмнөх өдрүүдэд энгийн өдрүүдээс ч илүүтэйгээр хөдөө орон нутгаас ирж, буцаж байгаа тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, 30 гаруй мянгад хүрдэг гэсэн албан бус тоо бий. Үүнтэй уялдан нийслэлийн зам тээврийн ачаалал өсөж, түгжрэл үүсэх нь нэмэгддэг. Дээрх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс дараах зохицуулалтыг хийх аж. Одоо мөрдөгдөж буй дугаарын хязгаарлалтын бүсэд өөрчлөлт оруулан, СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөөнд буюу Саппорогийн уулзвараас 5 шарын уулзвар хүртэлх замыг хамруулахаар боллоо.

Чингэлтэй дүүргийн нутаг Дэнжийн 1000-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, үерийн далангаас зүүн тийш “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд хамруулан, өглөөний 08.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулна.

2015 оны нэгдүгээр сарын 31-ний бямба гарагаас эхлэн,

  • Автомашины улсын дугаар 0, 2, 4, 6, 8 буюу тэгш тоогоор төгссөн бол нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7, 14-ний бямба гарагуудад,

  • Автомашины улсын дугаар 1, 3, 5, 7, 9 буюу сондгойтоогоор төгссөн бол хоёрдугаар сарын 1, 8, 15-ны ням гарагуудад 10.00-20.00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.

Мөн авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарантуул захын урд зам буюу Чулуун-Овооны уулзвараас баруун тийш "Нарантуул" захын уулзвар хүртэлх замаар таван тооноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөөний 07.00 цагаас оройн 22.00 цагийн хооронд явуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Хуваалцах