Сар шинийн баяраар 947 автобусаар иргэдэд үйлчилж байна
Сар шинийн баяраар гуравдугаар сарын 5-ны өдрийг дуустал амрах шийдвэр гарсантай холбогдуулан Нийтийн тээврийн газраас тухайн өдрүүдэд амралтын цагийн горимоор ажиллах шийдвэрийг гаргажээ.
Мэдээллийн алба

Сар шинийн баяраар гуравдугаар сарын 5-ны өдрийг дуустал амрах шийдвэр гарсантай холбогдуулан Нийтийн тээврийн газраас тухайн өдрүүдэд амралтын цагийн горимоор ажиллах шийдвэрийг гаргажээ.
Ингэснээр сар шинийн баяраар өдөрт 947 автобус иргэдэд үйлчилнэ. Харин ажлын өдрүүдэд 1100 гаруй автобус иргэдэд үйлчилдэг билээ.
Сануулахад, Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс өдрөөс 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих систем хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан хугацаатай автобусны картыг гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхгүй болж байна. Тус картаар сард 25 мянган төгрөгөөр хязгааргүй зорчдог байсан бол одоогийн зохицуулалтаар нэг хүн сард 22 мянган төгрөгөөр зорчих боломжтой болсон байна.


















