Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Сар шинийн баяраар хилийн боомтууд хоёр хоног амарна

Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын 2025 оны гуравдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Тухайлбал, Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан зэрэг ОХУ-тай хиллэдэг автозамын боомтууд шинийн 2-3-ны өдрүүдэд амарна.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийн баяраар хилийн боомтууд хоёр  хоног амарна
Сар шинийн баяраар хилийн боомтууд хоёр хоног амарна. Зураг: МҮОНРТ

Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын 2025 оны гуравдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Тухайлбал, Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан зэрэг ОХУ-тай хиллэдэг автозамын боомтууд шинийн 2-3-ны өдрүүдэд амарна.

Харин Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр зэрэг БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд гуравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд амрах хуваарьтай байна. Харин олон улсын агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Хуваалцах