Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан энэ сарын 31-нд эхэлнэ

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэгийн даваа нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас эхлэх бол хоёрдугаар сарын 01-ны өдөр 14:00 цагаас гурваас наймын даваа үргэлжлэх юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан энэ сарын 31-нд эхэлнэ
Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан энэ сарын 31-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэгийн даваа нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас эхлэх бол хоёрдугаар сарын 01-ны өдөр 14:00 цагаас гурваас наймын даваа үргэлжлэх юм байна.

Түүнчлэн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг Монголын үндэсний бөхийн холбоо өнөөдөр болон маргааш 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх аж.

Хуваалцах