Сар шинийн баярыг угтаж шалгалт явууллаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс сар шинийн баярыг угтаж "Жуков", "Ноён шанхай", "Баянзүрх", "Монел", "Жанжин", "Нарантуул" зэрэг худалдааны төв, захуудад
Мэдээллийн алба

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс сар шинийн баярыг угтаж "Жуков", "Ноён шанхай", "Баянзүрх", "Монел", "Жанжин", "Нарантуул" зэрэг худалдааны төв, захуудад болон нийт 424 иргэний үйлчилгээний цэгийг хамарсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтаар 23 аж ахуйн нэгж байгууллага, 24 иргэний үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнээс 77 дээж сорьц авч, эрүүл ахуйн болон шошгоны стандартын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хуулийн дагуу буцаан татан авалтыг хийлгэсэн байна. Мөн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, дотоод хяналтыг үр дүнтэй зохион байгуулах талаар заавар зөвлөмж, зөвлөгөөг өгчээ.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд хэвийн боов болон кремтэй бүтээгдэхүүн, банш буузны үйлдвэр эрхлэгч 33 аж ахуйн нэгж, байгууллагад “Хүнсний аюулгүй байдлын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлье” сургалтыг тус хэлтсээс явуулсан байна.


















