Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээ зохион байгуулна

Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээ зохион байгуулна
Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээ зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Цэвэрлэгээ 2016 оны хоёрдугаар сарын 06-нд болох бөгөөд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцох юм.

Цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, гэр болон орон сууцны хорооллын халтиргаа гулгааг арилгаж, гудамжны түүвэр цэвэрлэгээг хийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 м газрыг цэвэрлэн, халтиргаа гулгааг багасгахад анхаарч ажиллана.

Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын орчны цэвэрлэгээ, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлын түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавина. Мөн гаднах орчныхоо цэвэрлэгээг хийгээгүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцох юм.

Хуваалцах