Сар шинийн баярын өдрүүдэд хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөс сэрэмжлүүлж байна
Сар шинийн баярын үеэр хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг.
Мэдээллийн алба

Сар шинийн баярын үеэр хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Томуу өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байхАрхи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архиар шахах зэрэг соёлгүй зангаас татгалзах, хамт яваа архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнээ заавал гэрт нь хүргэхОсол гэмтлээс сэргийлэх /архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх/Хоолоо тохируулан идэхХүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдол бүрд гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвшихГудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол та яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулдХүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгохХоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаахХоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэхТорт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэхЖимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэхХордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах№Байгууллагын нэрУтасны дугаарЦагийн хуваарь
2 сарын 19, 20, 21, 22Тайлбар1Нийслэлийн Эрүүл мэндийн газар
320981, 1800-1893
24 цагБүх эмнэлэгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.2Өрхийн эрүүл мэндийн төвүүд/утасны жагсаалт www.ubhealth.mn–ээс авна уу./10-16 цагийн хооронд3Дүүргүүдийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетүүд-10-16 цагийн хооронд4Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдСонгино хайрхан нэгдсэн эмнэлэг 631108
Хан уул нэгдсэн эмнэлэг 379258
Баянзүрх нэгдсэн эмнэлэг454004
Сүхбаатар нэгдсэн эмнэлэг 35079024 цаг5Нийслэлийн түргэн тусламжийн төв103
7011010324 цаг6Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв32573110-16 цагийн хороонд7Дүүргүүдийн хүүхдийн түргэнүүдБаянгол Эрүүл мэндийн төв 36-25-39
Чингэлтэй эрүүл мэндийн төв 7011-0279
Баянзүрх эрүүл мэндийн төв 103
Сонгино хайрхан эрүүл мэндийн төв 103
Хан уул эрүүл мэндийн төв 34-1003
Сүхбаатар эрүүл мэндийн төв35-07-9324 цагНИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


















